Thursday, July 30, 2009

Тэмцээн зохиож шийдэл гаргуулах

TopCoder бол байнгийн үйл ажиллагаатай сайт юм. Алгоритмын тэмцээнүүд явагдахаас гадна, дизайны болон бусад төрлийн тэмцээнүүд байнга явагддаг. Асуудлаа шагналын хамт тэмцээн болгон зарлахад дэлхийн өнцөг булан бүрээс шилдгүүд орж ирээд шийдээд өгнө. Ингэж ажлаа хийлгэх нь мэдээж маш хямд тусна.

Сүүлийн үед бусад компаниуд ч өөрсдийн асуудлаа шагналтай тэмцээн зохион шийдэх нь түгээмэл болж. Саяхан Netflix болоод дууссан бол Github мөн шинэ тэмцээн зарлачихаж. Кодтой ноцолдох, асуудал шийдэх дуртай бол оролцоод үзээрэй.

Coder.mn дээр Монгол кодеруудыг цуглуулахын хажуугаар, компани байгууллагуудын асуудлыг шийдүүлэх гүүр болгох зорилго бас байсан билээ.

Saturday, July 18, 2009

Coder.mn түр завсарласан тухай

Coder.mn сайт маань 6 сарын эхээр зогссон билээ. Үндсэн шалтгаан нь хостингийн асуудал байлаа. Зориулалтын сэрвэр дээр, зориулалтын орчинд(дор хаяж тог баригчтай, хөргүүртэй) суурилуулаагүйгээс ойр ойрхон унадаг байсан. Жирийн вэб сэрвэр бол тог тасрахад бараг гэмтдэггүй л дээ. Кодер.мн сайт бол байнга бодлого бодогдож, шалгагдаж(компайл хийнэ, ажиллуулна гэх мэт) байдаг учраас тог тасрахад их эмзэг. Дор хаяж өгөгдлийн сан гэмтэнэ. Азгүйтвэл хатуу диск гэмтэнэ. Өнгөрсөн хугацаанд тог тасралтаас болж хэд хэдэн удаа өгөгдлийн сан гэмтсэн ба 2 удаа хатуу диск эвдэрчээ. Мөн програм хангамжид ч хорхой байсныг нуух юун. Тэр болгонд л аль болох түргэн хугацаанд эргээгээд ажиллагаанд оруулдаг байлаа.

Гэвч хэдий болтол ингэж явах вэ? Хэрэглэгчид болох кодеруудаа залхаалаа шүү дээ үнэндээ. Наанадаад л найдвартай хостинг хэрэгтэй. Уг нь анх төлөвлөхдөө дор хаяж 2 сэрвэр дээр суурилуулах санаа байсан боловч сайт маань өөрөө орлого олох механизмгүй, бас ивээн тэтгэгч олдоогүйн улмаас анхны альфа хувилбарыг туршиж байсан орчин тэр чигээрээ байсаар өдийг хүрчихжээ. Одоо заавал найдвартай хостинг олж байж эргээж ажиллагаанд оруулна гэж бодож сууна. Шинэ боломжуудыг нэмж сайжруулах санаа ч байна. Өдийг хүртэл орж бодлого бодож санал бодлоо солилцдог байсан кодерууддаа баярлаж явдаг шүү. Цаашид ч хамт байх болно гэдэгт тань итгэж байна.

Удахгүй шинэ Кодер.мн дээр уулзахын ерөөл тавъя!

Thursday, July 02, 2009

Дэмий юм дэмий

Надад нэг Pocket PC байгаа юм. Бараг хэрэглэдэггүй эд л дээ. Үйлдлийн систем нь Window$ Mobile 5. Дээр нь ямар нэг програм суулгахын тулд ихэвчлэн Window$ үйлдлийн системтэй компьютертэй холбох шаардлага гардаг юм. Харин саяхан эхнэртээ хэрэглүүлэх гээд япон үсэг тогтоох програм суулгах гэсэн чинь Window$ хэрэгтэй болов оо. Ингээд зовлон эхлэж байгаам даа.

За тэгээд VirtualBox суулгалаа, VirtualBox дотроо нэг хулхины Windows XP суулгачлаа. XP дээрээ ActiveSync гэж програм бас Micro$oft-оос татаж суулгав. Энэ хүртэл ч жаахан цаг л авснаас биш амархаан болчлоо. Ингээд Pocket PC-гээ USB каблиар нь компьтер луугаа залгачлаа. Холбогддоггүй шүү туучий чинь! USB-гээр холбосон бусад бүх төхөөрөмжүүд харагдаад байгаа мөртлөө...

Нилээн үзлээ..., нэтээс хайгаад л, үзээд байлаа, үзээд байлаа. Бардаггүй ээ. Бууж өглөө. Одоо бодлоо -Дэмий юм дэмий л юм даа. Яагаад дэмий вэ? гэхээр:
1) Виртуал машин дотор хулхины Window$ XP сулгачихаж байгаам
2) Ганц жижиг програм суулгах гэж өчнөөх юм боллоо шдээ, хайран цаг
3) Ер нь энэ Pocket PC дээр яах гэж Window$ Mobile суулгадаг байна аа, програм суулгахад заавал Window$ XP ч юмуу шаарддаг нь үнэн хөшингө шийдэл.

За ингээд болохгүй болохоор нь дээр нь хэдэн кино хуулчихаад хүүхдүүддээ үзүүлж байя гэтэл зөвхөн WMA, ASF форматыг л хүлээн зөвшөөрдөг гэнэ. За тэгээд киногоо ffmpeg -ээр WMA -руу хөрвүүлээд өнөөх дээр чинь үзлээ. Жаахан гарч байгаад ТАГ гацдаг байна шд... Одоо ёстой болъё, дэмий юм дэмий.

Ингэж дэмий юмаар оролдож суухаар эхнэртээ шинэ компьютер авах, эсвэл энэ дээр байгаа хөшингө үйлдлийн системийг солих. Линуксаар сольчих юмсан. Хэзээ нэгэн цагт оролдож үзнээ. Эрх чөлөө мандтугай!