Monday, June 08, 2009

Япон дахь Монголчуудын IT уулзалт

Хагас сайнд болсон уулзалт дээр миний бие RoR сэдвээр илтгэл тавьлаа. Ерөнхийдөө төсөөлж байсныг бодвол програм хангамжийн чиглэлийн хүмүүс олон ирсэн байлаа. Бэлдэх хугацаа богино байсан ч яаж ийгээд бэлдээд очсон. Илтгэлийн төгсгөлд алдарт "Creating a weblog in 15 minutes with Rails" -ийг хийж үзүүлсэн. Ruby болон RoR сурах хүсэлтэй байгаагаа зарим хүмүүс хэлж байсан нь маш их урам өглөө. Цаашид иймэрхүү уулзалтыг зөвхөн IT бус төрөл бүрийн чиглэлээр тогтмол явуулах юм. Уулзалтыг зохион байгуулсан холбооныхон болон хүрэлцэн ирсэн бүгдэд баярлалаа.

Download
View more from ochkoo.

Wednesday, June 03, 2009

Монгол үсгийн кодын асуудал ба Стандартчилал

Монгол үсгийн янз янзын кодчилол хэрэглэдэг байснаас болж үүсдэг асуудал цөөнгүй. Жишээ нь Babylon толиос Stardict толь үүсгэх үед кодын асуудал гарч байсан. Legacy compatibility гэдэг юмыг яах аргагүй дагах болдог учраас одоог хүртэл монгол текстийг хуучин кодчилолоос шинэ рүү хөрвүүлдэг багаж хаа сайгүй л хэрэглэгдэж байна. Өнгөрсөн улиралд Стандартчилалын тухай хичээл үзэх үед энэ ямар чухлыг бас нэг ойлгож билээ. Хичээл дээр хийж байсан илтгэл маань энэ.


Дээхнэ үед гарны драйвэр програмыг бараг програм бичдэг болгон л хийх гэж үздэг байж. Одоо бол Юникод. Стандарт гэдэг асуудлыг ингэж л шийдэж байгаа юм даа. Гэхдээ стандартыг яаж нийтэд push хийх, юуг стандарчилах, аль хэсгийг нь стандартчилах хийгээд аль хэсгийг нь стандартчилахгүй орхих гээд нарийн ширийн юм байдаг л бололтой.