Saturday, November 07, 2009

Энгийн гэдэг Төвөгтэй

Тийм ээ, Энгийн гэдэг төвөгтэй. Энэ нийтлэлийг уншаад эргэцүүлж байсан юм санаанд орлоо. Апликэшн програмыг бас бодлогыг ч гэсэн аль болох энгийнээр шийдвэл тэр нь эргээд уран гоёмсог, найдвартай, хурдан зэрэг олон сайн талуудыг бий болгодог билээ. Гэтэл яагаад энгийн програмаас ярвигтай програм нь их бичигдээд байна вэ? Хүмүүс яагаад ярвигтай програм бичихдээ амархан, энгийн бөгөөд оновчтойг хийхдээ хойрго байдаг юм бол? Тэгвэл "Хоёр програмчны тухай сургаальт үлгэрийг" уншаад үзээрэй. Энгийн бөгөөд оновчтой шийдлийг олж гаргах процесс нь өөрөө ярвигтай юм. Маш энгийн, ойлгоход хялбар, хэрэглэхэд амархан програм байлаа гэхэд, тэр програмыг хийхэд бас энгийн хялбар байсан гэж ойлгож болохгүй шүү.

1 comments:

Ole said...

Collectivist VS Individualist; Одоогийн байгаа "нийгмийн" дүр зураг бас харагдаж байна шүү. Collectivist нь тушаал дэвшинэ. Individualist харин халагдана...