Япон дахь Монголчуудын IT уулзалт
Хагас сайнд болсон уулзалт дээр миний бие RoR сэдвээр илтгэл тавьлаа. Ерөнхийдөө төсөөлж байсныг бодвол програм хангамжийн чиглэлийн хүмүүс олон ирсэн байлаа. Бэлдэх хугацаа богино байсан ч яаж ийгээд бэлдээд очсон. Илтгэлийн төгсгөлд алдарт "Creating a weblog in 15 minutes with Rails" -ийг хийж үзүүлсэн. Ruby болон RoR сурах хүсэлтэй байгаагаа зарим хүмүүс хэлж байсан нь маш их урам өглөө. Цаашид иймэрхүү уулзалтыг зөвхөн IT бус төрөл бүрийн чиглэлээр тогтмол явуулах юм. Уулзалтыг зохион байгуулсан холбооныхон болон хүрэлцэн ирсэн бүгдэд баярлалаа.

10 comments:
Семинараа амжилттай зохион байгуулсанд баяр хүргэе. Ийм төрлийн уулзалт, хамтын ажиллагаанууд илтгэсэн болон сонссон хүмүүстээ их өгөөжтэй санагддаг юм.
Мөн семинарыг зохион байгуулж байгаа хүмүүс ийм байдлаар видеогоо бэлдээд тавьчихвал бүр мундаг. Дэлгэцийн нэг талд нь хүмүүст үзүүлж буй дэлгэц, нөгөө талд нь илтгэгчийн дуу дүрс. Өөрөөр хэлбэл дараахи бичлэгүүд шиг: http://www.rubyinside.com/scotland-on-rails-presentations-now-online-27-awesome-videos-1799.html
Presentation-ийг үзлээ. Ёстой гоё болжээ.
би өмнө сонирхоод хальт үзэж байсан ч хичээгээгүй болоод ч тэр үү эсвэл амьд хэрэглээ байхгүй болохоор нэх хүчлээгүй бас ойлгоогүй. их сонин хэл санагдаж байсан. эндээс харахад бас их хялбар, ойлгомжтой бололтой. амьд хэрэглээтэй болж байгаад нэг үзнээ. миний хувьд python хамгийн зүгээр санагдаад байгаа гэж...
Их сонирхолтой илтгэл болжээ.
Ruby bol hel, Ruby on Rails bol framework.
Tiimees Ruby vs. Python. Rails vs. Django. Yagaad Framework ashiglah estoi ve? MVC -iin oilgolt. Ali web frameworkiig ashiglaval yagaad deer ve? g.m iltgel bolson bol ih sain baij. RoR -g bol web bolon nomon deerees hangalttai medeelel avna shuu dee.
Anonymous-д зөвлөгөө өгсөнд баярлалаа. Уулзалтад очоогүй юм шиг байна янз нь. Ярианд наадуул чинь багтсан л даа. MVC бол бүр ерөнхий зүйл учраас хүн болгон л мэдэж байгаа. Вэб фрэймворкуудыг архитектрур бол MVC л байдаг. Тэрийг ярих илүү л дээ. Харин би RoR ийн жижигхэн демо хийж үзүүлсэн байгаа.
Ер нь слайд дээрээ ярих юмаа бүгдийг биччихээд уншаад байх нь утгагүй. Тэгэх юм бол слайд хэрэглэх шаардлага юу байна.
Эцэст нь номноос бүхнийг авахгүй гэж хэлмээр байна. Юм хийж байж бүрэн өөрийн болгож авдаг байх.
http://210.154.184.140/ITuulzalt2.wmv Энд хэсгээс нь тавьсан байна.
Prezentats tsomhon buguud saihan boljee.
Java -s yag yu yun deer yag yamar davuu taltai ve gedeg talaas ni bicheech. Java deer iim yum bolohgui, harin ene deer ingeed ...
geed
esvel tiim tuvugtei yumiig ingene geed,
bas yamar yamar tohioldold yamar yamar dutagdaltai taltai ve geed...
Харин та өөрөө асуултынхаа хариултыг хайж олоод бичвэл яасан юм бэ? Java-г бусад хэлтэй харьцуулаад давуу болон дутагдалтай талыг харуулсан зүйлс Интернэтээс зөндөө олж үзэж болно.
Миний хувьд өөрөө бичихийг хүссэн юмаа л бичнэ. Хүсэлтийг гүйцэлдүүлж чадахгүйд уучлаарай. Амжилт хүсье!
Post a Comment