Wednesday, June 03, 2009

Монгол үсгийн кодын асуудал ба Стандартчилал

Монгол үсгийн янз янзын кодчилол хэрэглэдэг байснаас болж үүсдэг асуудал цөөнгүй. Жишээ нь Babylon толиос Stardict толь үүсгэх үед кодын асуудал гарч байсан. Legacy compatibility гэдэг юмыг яах аргагүй дагах болдог учраас одоог хүртэл монгол текстийг хуучин кодчилолоос шинэ рүү хөрвүүлдэг багаж хаа сайгүй л хэрэглэгдэж байна. Өнгөрсөн улиралд Стандартчилалын тухай хичээл үзэх үед энэ ямар чухлыг бас нэг ойлгож билээ. Хичээл дээр хийж байсан илтгэл маань энэ.


Дээхнэ үед гарны драйвэр програмыг бараг програм бичдэг болгон л хийх гэж үздэг байж. Одоо бол Юникод. Стандарт гэдэг асуудлыг ингэж л шийдэж байгаа юм даа. Гэхдээ стандартыг яаж нийтэд push хийх, юуг стандарчилах, аль хэсгийг нь стандартчилах хийгээд аль хэсгийг нь стандартчилахгүй орхих гээд нарийн ширийн юм байдаг л бололтой.

7 comments:

Дөлмандах said...

сайхан болж ээ.

Anonymous said...

Сайн байна уу? Юуны өмнө Очироод улам их амжилтыг хүсье!
Нэг зүйлийг асуух хэрэгтэй байна. Туслаач! Энэ сэдэвт хамааралгүй л дээ. Толь бичиг яааж ажилладаг юм бэ? Тухайн толь бичгийн бааз нь MySQL-д байна гэвэл зүгээр "select commentword from dicDB where keyword like'keyword%'" гээд хайчихдаг юм уу! Эсвэл нарийн төвөгтэй алгоритмууд байна уу? Хэрэв тийм бол аргументэд нь орчуулах үгээ дамжуулахад тохирох орчуулгуудыг гаргаж ирдэг жава программ байдаг болов уу? Эхлэн суралцагч шүү би. Хэ хэ.

Download free softwares said...

Hi. Tand neg sanal tawih gsn yumaa. Herwee taniig zuwshuurwul naiz blog boloh uu? Bi amihandaa angliar blog hutuldug yumaa. My blog; www.topsofts.tk buyu www.freesoftss.blogspot.com. Hariu huleej baiy

Anonymous said...

stardict source code tataj uzlee. Eniig yamar compiler deer ajiluuldag yum boloo. C++ deer bichdeg bol hamgiin sain compiler yu we? suuliin ued humuus yamar compiler ih ashiglaj bga bol visual studio oos oor

Маахай Л.Очирхуяг said...

@Дөлмандах
Баярлалаа.

@Anonymous
Толь бичиг тэгж ажиллаж болноо. Гэхдээ ихэнх толь бичгүүд MySQL ашигладаггүй, өөрийн гэсэн өгөгдлийн бүтэцтэй байдаг.

@Download free software
Сайт руу тань орж үзлээ. free software биш pirate software байх шиг байна.

@Anonymous
gcc ашигладаг.

Soyolerdene said...

DOS-iin yed moslast baisan bas odoogiin bidnii bichdeg bairlal ch baisan. Windows 3.1x yed bol Orgiltech-iin monwin -ees umnu Danzan gej fontuud baisan. Sanaa ni A(65) deer kirill A -g shuud daraad zurchihsan uuruur helbel drivergyi zugeer l shuud latin usgiig darchihsan tiim font baisan buur aimaar gehdee l asuudaliig tegj shiidej baisan baih l daa. Tegeed 3 tovchtoi monwin latin, odoogiin ene bairlal tegeed moslast bairlal tegeed daraa ni moslatiig avch hayaad 2 tovch ni uldsen. Bi ch 1996 ond bas neg driver hiij program hamgamjiin tusul hamgaalj bailaa gej. Microsoft Visual C++ 1.52 deer bichij baij bilee

Маахай Л.Очирхуяг said...

Чухал мэдээлэл агуулсан коммент байна аа. Соёлэрдэнэ-ийн бичлэгийг олж үзлээ. Нээрээ линуксын анхны монгол гарын драйвер гээд хэн хийлээ. Би сая хайгаад олсонгүй.