Why twitter is down?
Өчигдөр шөнө твиттердэх гэтэл холбогдохгүй байхаар нь шалгатал төлөвлөсөн ажил байж. Ер нь твиттер байн байн төлөвлөсөн болон төлөвлөөгүй зогсолт хийгээд байдгийг анзаарсан байх. Тухайлбал энд твиттерийн зогссон байгаа агшинуудыг цуглуулчихсан харагдсан. Сүүлийн үед зогсолт цөөрөөд байгаа боловч хангалтгүй гэж хэлэхээр байна. Зөвхөн rails дээр ч биш, ер нь вэб апликэшний хувьд өсөх боломж(scalability) гэдэг чухал.
Яагаад чухам байн байн зогсоод байдгийг тайлбарлахыг оролдсон байдаг. Минийхээр бол нэг сая дагагчтай хэрэглэгчид хүртэл байдаг гэхээр твиттер ер нь асар хүнд ачаалалтай сэрвис. Ингээд бодохоор хааяа хааяа зогсох нь аргагүй ч юм уу :). Ямар ч байсан твиттер зогссон үед юугаар орлуулж болох тухай энд бичсэн байна. Бас явцгүй ч гэмээр ийм санаа гаргасан байх юм.
Мэргэжлийн талаас харахад твиттер бол мессеж дээр тулгуурласан сервис, тэгэхээр ар талаа тэр чиглэл рүү оптимизаци хийх хэрэгтэй юм болов уу. Жишээ нь мессеж боловсруулахдаа Erlang ашиглах, эсвэл өгөгдлийн сангаа тархсан байдлаар ажиллах чадвартай CouchDB гэх мэт систем рүү шилжүүлж болмоор санагддаг. Гэхдээ хэн мэдэх вэ, мэдээж мундаг хүмүүс л хийж байгаа шүү дээ твиттерийг.

4 comments:
Нэг ийм сонирхолтой нийтлэл байна: http://www.37signals.com/svn/posts/1728-nuts-bolts-campfire-loves-erlang
Дээр таны хэлж байсанчлан front-ийг rails-аар, хүнд боловсруулалтыг erlang-аар хийвэл давгүй шийдэл болохоор шинжтэй. Зав гаргаад хоёуланг нь үзэхээр шийдлээ. CGI програмчлал олон хэрэглэгчтэй ажиллахдаа жаахан маруухан болтой юм.
Уншлаа. Сонирхолтой нийтлэл байна. Баярлалаа.
CouchDB их сонирхолтой юм аа. Ашиглах шаардлага гарна гэдэгт итгэж байна.
rails bolohoor zogsoj baigaa yum gedeg ni nadad iluu onovchtoi tailbar shig sanagdaj baina. Er ni Rails-eer hiigdsen tomoohon applicationuud dandaa performance bolon server taliin asuudluudtai baidag gej dandaa unshij baina.
Post a Comment