Saturday, May 23, 2009

Emacs-д зориулж гарны тохиргоог өөрчлөв

1. CapsLock болон Control товчнуудын үүргийг солив. Эндээс уншсан юм.
Доорхи кодыг ~/.Xmodmap файлд хадгалаад xmodmap ~/.Xmodmap гэсэн командыг ~/.bashrc эсвэл ~/.xsession дотор оруулж өгөх хэрэгтэй(xmodmap-ийн man дээр бий).

!
! Swap Caps_Lock and Control_L
!
remove Lock = Caps_Lock
remove Control = Control_L
keysym Control_L = Caps_Lock
keysym Caps_Lock = Control_L
add Lock = Caps_Lock
add Control = Control_L
Ингэж солихын давуу тал нь Control товчлуурыг чигчий хуруунд ойртуулж өгч байгаа юм. Маш эвтэйхэн болно доо. Уул нь дээр үеийн оригинал юникс гарнууд дээр ийм байсан гэсэн. Ер нь Capslock-ийг бараг хэрэглэдэггүй болохоор би лав Хуучин Control товчоо хэвээр нь үлдээгээд харин Capslock-ийг Control болгочихсон. Ингэхийн тулд дээрх .Xmodmap файлын 3 дахь мөрийг хүчингүй болгох хэрэгтэй(залхуурчихсан).

2. Scim-ийн тохиргоог солив.
Би яагаад ч юм Control+space дарахаар Scim дуудахаар тохируулчихсан байхын(emacs хэрэглэдэггүй байхдаа). Тэр нь Emacs дээр Mark set хийдэг командтай давхцаад байсан учраас би Control+Shift+space дарж байж Mark set хийгээд байсан. Энэ команд маш их хэрэглэгддэг учраас одоо би Control+space товчийг scim дуудахад хэрэглэхгүй байхаар болгосон. Alt+grave дарахад scim гарч ирдэг болголоо.

Ингээд зүүн гар минь бичээд байж дээ, Control товчыг чинь ойртуулаад өглөө бас Mark set хийхэд хялбар боллоо.

6 comments:

xvv said...

За байз туршиж үздэг хэрэг ээ :) ScrollLock -г CapsLock болгочихвол зүгээр юм биш үү? Би энэ ScrollLock-г амьдралдаа ашиглаж үзээгүй.

Маахай Л.Очирхуяг said...

Нээрэн тийм байна :)

Xacaa said...

xvv-д
Өө үгүй ш дээ. Би л лав байсан бол capslock-ыг тийм хол аваачихгүй ээ. Хааяа ч гэлээ хэрэг болдышд. ;)
Үүнийг чинь нэг туршинаа.d

Anonymous said...

zaluusaa, emacs-g ihevchlen yund ashiglatsgaaj baina, dajgui program shuu.

Маахай Л.Очирхуяг said...

Юм бичихэд хэрэглэдэг юм. Програм, шүлэг, юу ч байж болно.

Sweton F said...

hi...is it true what you have said? it seems to be true but i have doubt somewhere...but its ok... well find how to get more twitter followers at http://thetwittersecret.com/