2^32,582,657-1
Математикт 2 -ийн зэрэгтээс нэгээр бага тоонуудыг Мерсенний тоо гэдэг. Энэ тоо бол одоогоор мэдэгдэж байгаа хамгийн их анхны тоо юм. Мерсений тоог анхных эсэхийг шалгадаг Lucas–Lehmer -ийн тест нь бусад ижил төрлийн тестүүдээс илүү хурдтай учраас одоогоор мэдэгдээд байгаа хамгийн том анхны тоонууд дандаа мерсенний тоонууд байдаг байна. Энэ долоо хоногт 45 дахь мерсенний анхны тоо олдсон байж магадгүй бөгөөд яг баттай хариу нь 2 долоо хоногийн дараа дахин шалгасны эцэст гарах нь байна. Гарчиг дээр бичэн одоогоор мэдэгдэж буй хамгийн том анхны тоо нь 9.8 сая оронтой ба EFF -ээс зарласан $50,000 -ийн шагналыг хожсон ажээ. 2 долоо хоногийн дараа 45 дахь мерсений тоо $100,000 хожих эсэх нь тодорхой болно. Хэрэв та ямар нэг аргаар нэг саяаас их оронтой анхны тоог олж чадвал $250,000 -ийн шагналы эзэн болох боломжтой.

7 comments:
Баярт мэдээ байна.
1-сая оронтой биш 1-саяаас их оронтой анхны тоо биз дээ? Анхны тооны аятайхан алгоритм л олчихвол баяжиж болохоор юм байна даа :P
Бас нэг арга нь Мерсеннийхээс өөр анхны тоо хайх загвар олчихвол бас болох л юм...
Ингээд байвал математикч ч гологдохгүй л мэргэжил байна шүү дээ.
Тийм, нэг саяаас их оронтой. Мерсенний тоонуудаас анхны тоо хайдаг грид нэгэнт байгаа учраас одоо мерсений тоонуудаас хайгаад тэднийг гүйцэхгүй байх.
Харин Lucas-Lehmer -ийнхээс хурдан арга олчихвол математик болоод компьютерийн түүхэнд үлдэх нь дамжиггүй.
Нэг саяаас их гээд засав
Hi tanias neg zuil guih gesen ym aa ta tester-iin tuhai yu gej boddog bas terster hun yug medwel zohih er ni testeriin talaar iluu delgerengui heregtei zuil ene ter bwal ogchih bas tester-uud mongold shaardalgatai yu
Тестэр заавал тусдаа хүн байх албагүй л дээ. Програм бичдэг байж байж тест хийнэ гэж боддог. Test First Development гээд сонирхоод үзээрэй. Заавал тестийг дараа нь хийх албагүй, тэгэхээр заавал тестчин гэж тусдаа албан тушаалтан байх ч шаардлагагүй гэж боддог болоод байгаа даа. Гэхдээ миний л бодол шүү
45 дах нь 2^243,112,609-1 гэсэн тоо бөгөөд 12,978,189 оронтой, 46 дах нь 2^237,156,667-1 гэсэн тоо, 11,185,272 оронтой юм байна. Аль алийг нь шалгаж баталсан учраасшагналаа авах нь тодорхой болжээ.
Post a Comment